ДАШТ-нд М.Пүрэвтунгалагийг үлдээж, Э.Сумъяаг оролцуулахаар болжээ

Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй оронд нь гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан талаар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн.

Тэгвэл хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, зөвлөлдсөний эцэст ДАШТ-нд гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээллээ. Цаашид Монголын чөлөөт бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрүүл мэнд болон ёсзүйн асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “ДАШТ-нд М.Пүрэвтунгалагийг үлдээж, Э.Сумъяаг оролцуулахаар болжээ

  1. Нэргүй 2019-09-11 14:49 at 14:49

    Азаар улсад түрүүлсэн ч юм билүү халз барилдаан хэд хэд хийлгэж байж явуулах хэрэгтэй. Дээрээ доороо дотроо гаднаа ч бие биенээ хэмэлсэн яана да энэ монгол улс бүр дампуурч дууслаа.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн