Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьжээ.
Тодруулбал, Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаад эхэлсэн аж.
Түүнчлэн, энэ сарын 9-ны үдэш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорилоо. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноо өчигдөр АТГ-ынхан мэдээлэл хийх үеэрээ баталсан юм.