“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээг энэ сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах юм байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Баяжуулсан хүнс, Атар-60 жил, Үндэсний хоол, Мах сүүний анхдугаар аян болон Органик хүнс гэсэн өдөрлөгүүд тус тус болно. Уг өдөрлөгийн зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах болон хэрэглэгчдэд ургацын дээжийг шууд нийлүүлэх юм.

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор зохион байгуулж буй аж.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн