Засгийн газар хуваарь ёсоор Лхагва гариг бүрт хуралддаг. Энэ дагуу Засгийн газрын хуралдаан өглөө 08 цагт эхэлсэн бөгөөд нийт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Хөрөнгө гаргах тухай, Орон сууц хувьчлах тухай, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна хоёр нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэх аж.
Мөн нийтийн тээврийн салбарт авах арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулна. Түүнчлэн Даваа гаригт Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу зарим газрыг тусгай хамгаалалтад авах асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх юм.