Эрхэм уншигчдад сэтгэлийн таван хорын талаар хэдэн зүйлийг сануулъя. Бурхан багш сэтгэлийн таван хорыг тэвчиж чадвал бүгд бурхан гэж айлдсан байдаг.
Сэтгэлийн таван хор гэдэг чухам юу вэ?
A. Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадарна.
Б. Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга бодогдож, хүсүүлж, мөрөөдүүлж байдаг.
B. Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь хардаг, боддог. Зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг буруу үзэл юм.
Г. Омог бол уурын дүү. Доошоох хүндээ омогдоно, дээшээх хүндээ атаархана.
Д. Атаархал бол шуналаас үүдэлтэй.
Бурхан багш энэ тавыг л сэтгэлийн таван хор гэсэн. Энэ таван хорыг л тэвчиж чадвал бид бүгдээрээ бурхан. Бүх ном судар, шашин шүтлэг энэ тавыг тал бүрээс нь тайлбарлаад байгаа хэрэг. Эндээс 10 хар нүгэл үүддэг. Бурхан багш “Хүн амьдралдаа буруу юм хийсэн байх аваас их зонхи ууртай үедээ хийсэн байдаг. Зөв юм хийсэн, амжилтад хүрсэн бол ихэвчлэн тэвчээртэй, уургүй, хүлцэнгүй байсан үедээ үйлдсэн байдаг” гэж айлдсан.
Хүн энэ яваа насандаа зөв сайхан сэтгэлтэй явбал хойд насандаа мөн тийм байна. Бурхан багш “Та өмнөх төрөлдөө ямар хүн явснаа энэ биеэ ажиглан мэд, хойд насандаа ямар байхаа өөрийнхөө сэтгэлээс асуу” гэж айлдсан байдаг. Хүн өөрөө өөртөө аврал болохоос өөр хүнээс хамаарахгүй гэсэн үг. Таван хорыг эмчлэх шинжлэх ухаан, багаж техник, эм тариа байхгүй.
Хүн өөрөө л бодож, бясалгаж, мэрийх л хэрэгтэй. Эмийн сударт хамаг өвчин энэ тавын эхний гурваас гаралтай гэж байдаг. Хүний мөн чанар бол бие, сэтгэл хоёрын нийлбэр юм. Бие нь гадаад үзэмж. Хүнийг сайхан байлгадаг нь сэтгэл. Сэтгэл хүнийг ариун болгодог. Сэтгэлээ хяна. Сэтгэл давчуу бол бүх юм давчуу байна. Хойд насанд ч тийм. Тэгэхээр сэтгэлээ уужуу байлгах нэн чухал.
Сэтгэлийг судлах нь нэг хоёр өдрийн төдий юм биш. Байнгын юм. Би өнөөдөр хүнд ямар сэтгэл төрүүлчихэв, тэр хүн надад ямар сэтгэл төрүүлэв гэдгийг байнга бодох нь зөв. Хүнд сайхан сэтгэл төрүүлсэн бол насан туршдаа сайнаар дурсагдаж, муу сэтгэл төрүүлсэн бол муугаар бодогдоно. Хүнд муу сэтгэл төрүүлчихээд уулзаж цайруулж чадахгүй өнгөрчихвөл их нүгэл хураана.
Хүн бие, хэл, гурваараа буян хураана. Биеэрээ зөв юм хийх, сэтгэлээрээ зөв юм бодох, хэлээрээ зөв юм хэлэх нь буян гэсэн үг. Сайхан юм хэлж явдаг хүний ажил өөдрөг, барагтай юм ярьж явданг хүн ажил уруугаа байдаг. Сэтгэл чинь сүнс юм. Сүнсэнд ямар юм хэлнэм, тийм л энерги хуримтлагдана. Зөв хуримтлуулах уу, буруу энерги хуримтлуулах уу гэдгийг өөрөө л шийднэ.
Өнөөдөр нэг нэгэнд гомдчихоод битгий уурлаара. Уургүй хүн амжилтад хүрнэ, өвчин тусавч амархан эдгэрнэ. Хүн ер нь нас, эд хөрөнгө, эрдэм гурвын төлөө амьдардаг гэдэг. Эрдмийг эхэлж сурвал нас, эд хөрөнгө аяндаа дагана.
Эх сурвалж: “Ган зам”