Энэтхэг улс өөрсдийн зохион бүтээсэн “Викрам” сарнаа явагчийг өчигдөр орой хөөргөсөн нь амжилтгүй болжээ. Төхөөрөмжтэй холбоо тасарсан талаар тус улсын Сансарын судалгааны байгууллага өнөөдөр мэдээллээ.
Мэдээлэлд өгүүлснээр, сарнаа явагч аппаратыг тээсэн пуужин газраас таван километр орчим өндөрт байх үедээ холбоо тасарсан байна. “Викрам” нь зургаан дугуй бүхий, 27 кг жинтэй сарнаа явагч бөгөөд сарны өмнөд туйл орчмын Манцини С, Симпели N бүсэд судалгаа хийхээр төлөвлөж байжээ. Энэ бүсэд өмнө нь судалгаа шинжилгээний ажил огт явагдаж байгаагүй аж.
Хэрвээ ажиллагаа амжилттай болсон бол Энэтхэг улс саран дээр аппаратаа амжилттай буулгасан дөрөв дэх улс болох байв. Одоогоор ЗХУ, АНУ, БНХАУ өөрийн судалгааны аппаратаа дэлхийн дагуул дээр амжилттай буулгаад байгаа билээ.
Бангалор дахь сансрын буудалд болсон хөөрөх ажиллагааг Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд үзэж сонирхсон байна. Энэтхэгчүүд уг төслийг хэрэгжүүлэхэд 125 сая ам.доллар зарцуулжээ.