ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын дараа прокурорын байгууллага тав хоногийн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй гэсний дагуу прокурор өнөөдөр эсэргүүцэл бичиж Төв аймгийн сум дундын шүүхэд шилжүүлжээ.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сард зургаан өдөр үргэлжилсэн ч шийдвэр гаргаж чадаагүй юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Харин өнөөдөр прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүх хурал товлогдож, хэргийг шийдвэрлэх юм.