Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна гэсэн мэдээллийг өмнө нь бид хүргэсэн билээ.

Энэ сарын 1-ний өдөр үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч УМЭАЦТЛ-д 3-ны өдөр шинжилгээнд ирүүлсэн бөгөөд 3-ны өдрийн байдлаар үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байгаа юм. Мөн 4-ний өдөр урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээллээ. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн