Энэтхэгийн эрх баригчид 100 орчим улсын иргэдэд зориулж аялал жуулчлалын цахим визний хураамжийн хэмжээг бууруулжээ.
Аялал жуулчлалын бус улиралд буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын үеэр тус улсад аялах жуулчид 10 ам.доллароор гуч хоногийн виз авах бол аялал жуулчлалын улирал буюу долоодугаар сараас гуравдугаар сарын хооронд тус улсад аялах жуулчид 25 ам.долларын визний хураамж төлөх юм.
Нэг жилийн визний хураамжийн хэмжээ мөн 40 ам.доллар болж буурсан бол таван жилийн виз авахад 80 ам.долларын хураамж төлөх аж.
Өмнө нь нэг удаагийн виз 60 ам.доллар байсан бол 60 хоногийн виз 102.5 ам.долларын хураамжтай байжээ.