Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан.
Үүнд:
– Биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний В, С вирусын илрүүлэх шинжилгээнд нийт 350 хүн, хэт авиан шинжилгээнд 114, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээнд 53 хүнийг хамруулж, зөвлөгөө өгсөн.
– Амны хөндийн үзлэг, оношилгоо хийж, шүдний зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн.
2019 оны 08 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “+ЦЭНЭГ, ВИТАМИНЖУУЛАЛТ” өдөрлөгийг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг витаминжууллаа.
Мөн зорилтот бүлэг болох “Нуруу, үе мөч, захын мэдрэлийн эмгэг”-ээр оношлогдсон 42 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ.
Эх сурвалж: ЭМЯ