Үндэсний аудитын ерөнхий газар 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг тогтоосон тухайгаа мэдэгдлээ. Нэг нам эвсэл энэ удаагийн сонгуульд 6.8 тэрбум хүртэл төгрөг зарцуулах бол нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум төгрөг байх юм байна.
2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд 5.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6.8 тэрбумыг зарцуулна.
Сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан нам эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаа болон бусад зардлаа Үндэсний аудитын ерөнхий газраас тогтоосон хэмжээнд барих ёстой. Сонирхуулахад, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.0 тэрбум төгрөг, нэг намаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 5.1 тэрбум төгрөг байжээ.