“Их-20” бүлгийн улсуудын Хөдөлмөрийн сайд нарын уулзалт Японы Мацуяма хотод эхэлжээ. Залуу үе төдийгүй настай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хоёр өдөр үргэлжлэх яриа хэлэлцээний гол сэдэв болох аж.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг арилгах асуудал хэлэлцүүлгийн нэгэн чухал сэдэв болох аж. 2014 онд болсон “Их-20” бүлгийн улсуудын Хөдөлмөрийн сайд нарын уулзалтын үеэр талууд 2025 он гэхэд хөдөлмөр эрхлэлтийн салбарт жендерийн тэгш бус байдлыг 25 хувиар бууруулах зорилт тавьсан байна. Энэ удаагийн уулзалтад мөн хүн ам зүйн өөрчлөлтийн асуудал, ажил хөдөлмөрийн шинэ төрөлд чөлөөтэй нэвтрэх хийгээд түүнтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм байна. Хоёр өдрийн яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурах төлөвтэй байна.