Шинийг санаачлагч залуу судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий “Falling walls lab Mongolia” форум аравдугаар сарын 4-нд анх удаа манай улсад зохион байгуулагдах гэж байна. Уг форум бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл санаагаа 3 минутад багтаан танилцуулах боломж олгодгоороо онцлогтой.

Үндэсний ялагч болсноор ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Олон улсын “Falling walls lab Finale” хуралд оролцох эрхтэй болох юм байна. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт нээлтийн талаар танилцуулах аж. “Falling walls labs” дэлхийн олон улс оронд жил бүр болдог бөгөөд үндэсний хэмжээний 100 ялагч тодруулдаг байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн