ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын 2-нд айлчилна. В.Путины айлчлалын үеэр Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-д шилжинэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ.
Сануулахад, 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмиртий Медведев Монгол Улсад албан ёсоор айлчлахад “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” батлагдаж байсан. Харин 2014 онд Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ 1993 онд хоёр улсын хооронд хийгдсэн визийн горимыг хөнгөвчилсөн нь хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн дотор визгүй зорчиж, хил орчмын худалдаанд томоохон дэвшил болсон юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь БНХАУ-тай Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа бол АНУ-тай наймдугаар сарын эхээр стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Харин Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа билээ.