АНУ-ын телевизийн хөтлөгч, автомашины уралдаанч Жесси Комбс хурдны дээд амжилт тогтоох оролдлогын үеэр амиа алджээ. Осол наймдугаар сарын 27-ны өдөр Орегон мужийн Алвордын цөлд болсон байна.

Комбс энэ удаад тийрэлтэт машинтай цагт 996 км хурд үзүүлж, 1976 онд Китти О’Нилийн тогтоосон эмэгтэй хүний ​​үнэмлэхүй рекордыг эвдэхийг хүсэж байв. 

Орон нутгийн цагдаагийн албанаас түүнийг ослын улмаас хүнд бэртэж, газар дээрээ амиа алдсан болохыг нотоллоо.

Жесси Комбсыг “Дөрвөн дугуйтай хамгийн хурдан эмэгтэй” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тэрээр Overhaulin ‘, All Girls Garage, Mythbusters зэрэг телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байв.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Телевизийн хөтлөгч хурдны дээд амжилт тогтоох оролдлогын үеэр амиа алдав”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн