2019-08-29 11:321min00

Явган хүний замыг чөлөөлж, ТҮЦ-үүдийг нүүлгэж байна

13

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг сайжруулах зорилгоор явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТҮЦ-үүдийг буулгаж газрыг чөлөөлж байгаа юм. Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Модны хоёрын дунд замын дагуу байршуулсан контейнеруудыг өчигдөр /2019.08.28/ албадан буулгаж газрыг чөлөөлжээ.

Мөн III, IV хороолол олны нэрлэж заншсанаар ахуй үйлчилгээ орчимд үйл ажиллагаа явуулж буй таван ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй