Монгол ардын “Цуутын цагаагч гүү” хэмээх үлгэрийг сонсож өсөөгүй том хүн гэж үгүй биз ээ. Ард түмний сэтгэлд хоногшсон эл үлгэр сонсдог ном хэлбэрээр хүүхэд багачуудад хүрдэг байсан бол тун удахгүй анимейшн кино болж, олны хүртээл болох юм байна. Ирэх есдүгээр сард нээлтээ хийх уг анимейшнг “Мифокс” студийн хамт олон бүтээжээ.
Энэ талаар тус студийн уран бүтээлчдээс тодруулахад “Бид бүхэн шидэт авдар төслийн хүрээнд монгол ардын гурван үлгэрийг анимейшн кино болгосон. Түүний нэг нь Цуутын цагаагч гүү юм. Энэ үлгэрийг багадаа сонсч үзээгүй хүн байхгүй учраас бид анимейшн кино болгохоор шийдсэн. Кино маань нийт найман минут үргэлжлэх юм” гэлээ. Одоогоор цахим орчинд уг анимейшны трейлэр цацагдаад байна.
https://www.facebook.com/mifoxanimationstudio/videos/400532397270459/