“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 99 хувийн хувьцааг төрийн өмч ашиглан худалдаж авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн АТГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн Монгол Улсын хилээр гарах эрхийг сэргээжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Эрдэнэбилэг болон түүнтэй хамт энэ хэрэгт хамт шалгагдаж байгаа хүмүүсийн хамт Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байсан юм.
Шүүх Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэнэ. Өргөдөлд Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаад явж эмчлүүлэх шаардлагатай талаар дурдсан нь шүүхийн шийдвэр өөрчлөгдөхөд нөлөөлсөн гэж эх сурвалжууд тайлбарласан байна.