ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-нд Д.Сүхбаатарын талбайд тогтолтоо хийнэ

2019-08-26 14:20
04

Халх голын ялалтын 80 жилийн хүрээнд зохион байгуулах баярын болон бусад арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.

Ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Монголд ирж, Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр товложээ.

Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус чуулгын уран бүтээлчид өнөөдөр 22:30 цагт Улаанбаатар хотод ирнэ. Дэлхийд алдартай тус чуулга нь өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн урилгаар очиж, тоглолтоо сонирхуулдаг бөгөөд Монголд анх удаа ирж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй