Засгийн газрын шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалсантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий Ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажиллаж байна.
Орхон голын эх бүрэлдэх газар, Цэнхэр суманд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж буй. Тэр дундаа 1999 оноос хойш Орхон багийн нутгийн Шийртийн амнаас алт олборлож буй “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Ингээд зогсохгүй өөрсдийн лицензийн талбайд туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллуулаж байсан юм.
Монгол газрын уурхай Орхоны эх бүрддэг, цэвдэгт Суварга хайрханаас эхтэй Шийрт голын дэргэд байдаг нь Орхон гол улаан, шар шороогоор урсах нөхцлийг бүрүүлээд байсан юм.