Попын хаан агсан Майкл Жексоны туслах Рэймон Бэйн дуусныг нас барахаасаа хэдэн жилийн өмнө нууц гэрээслэл бичсэн гэжээ. Гэрээслэлийг 2006 онд бичсэн бөгөөд дөрвөн жилийн өмнөх гэрээслэлийн оронд тавих ёстой байжээ. Энэ гэрээслэлд түүний өв хөрөнгийг хэрхэн хадгалах ёстой тухай заасан байсан гэнэ.
Рэймон Бэйн гэрээслэлийг нотариатаар батлуулахад нь хамт байлцсан болохоор доторх агуулгыг нь сонссон гэжээ. Гэхдээ энэ гэрээслэл чухам хаана байгаа талаар юу ч мэдэхгүй гэж тэрбээр хэлсэн байна.
“Би Майкл Жексоны 2006 оны аравдугаар сарын 6-нд бичсэн гэрээслэлийг олдоосой, илрээсэй, тэнгэрээс буугаад ирээсэй гэж мөн их хүссэн, итгэж найдсан, бас залбирсан” гэж тэрбээр хэлсэн байна.
Дуучны дүү Рэнди Жексон 2002 оны долдугаар сарын 7-ны өдрөөр тэмдэглэгдсэн гэрээг нь жинхэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Жексон энэ өдөр Лос-Анжелесээс 3000 км-ийн зайд байрлаж байсан учраас баримтад гарын үсэг зурах боломжгүй байсан гэж тэрбээр хэлжээ.
2 comments
Яаж орчуулахаараа ингэж орчуулдаг байнаа. Монголоороо найруулгатай бичиж чадахгүй байж гадаад хэлийг бүрэн эзэмшсэн гэх үү?
yu bicheed bgaa erguu ve il bolson ym alga l bna sht bichsen ymaa ergeed unshaach