“Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллага нь дэлхийн хүүхдийн хувцасны загварын шоу, тэмцээнүүдэд 18 дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр оролцож буй анхдагч байгууллага юм. Тус хүүхдийн байгууллагаас төрөн гарсан авьяаслаг мисс, загвар өмсөгч охид Малайз улсын Куала Лумпур хотыг зорьжээ.
Тэмцээнд “Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг Монгол Улсаа төлөөлөн долоо дахь жилдээ үндэсний захирлаар уригдан ажиллаж байна. “Luxury Brand Model Awards” наадамд дэлхийн өнцөг булан бүрээс авьяас билгээрээ шалгарсан шилдгүүд уригддаг онцлогтой аж. Энэ наадамд манай бяцхан миссүүд авьяас болон загварын үзүүлбэрээр өрсөлдөнө.
Мөн наймдугаар сарын 16-21-нд тус хотод болох LBMA буюу “Luxury Brand Model Awards” долоо дахь удаагийн загварын наадамд “Бяцхан Мисс” Олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг, мисс Г.Хонгорзул, Б.Намсрай, Г.Ану-Үжин нарын хамт Монгол улсаа төлөөлөн оролцохоор уригджээ.