2019-08-22 15:381min017

Тост, Тосон бумбын өөр нэг эзнээр экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодорлоо

erdenebat

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанийн нэр дээр Тост, Тосон бумбын орд газрыг эзэшдэг байсан баримтууд ил гарч эхэллээ. Тост, Тосон бумбын нурууг  2016 онд УИХ тогтоол гарган нийт 893 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авч байсан.

Гэвч энэ шийдвэр “үлгэр” болж, Тост, тосон бумба уул уурхайн хөлд дарагдсаар байгааг орон нутгийнхан тасралтгүй гомдоллож байв. Саяхныг хүртэл Тост, Тосон бумбад олборлолт явуулж байсан компани зөвхөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хамааралтай хэмээн ойлгогдож байсан бол өнөөдрөөс үүнд экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамааралтай болохыг мэдээллийн сайтууд сөхөн хөндөж эхэллээ.

Сонирхолтой нь Тост, Тосон бумбад орд эзэмших шийдврийг Ж.Эрдэнэбат огцрохынхоо өмнө бэлдээд, огцорсныхоо дараа шийдүүлсэн байх баримтыг ikon.mn сайт нийтэлжээ. Мэдээллийг доорх линкээс үзнэ үү.

Эх сурвалж: ikon.mn