Баян-Өлгий аймгийн Хашаат чиглэлийн хатуу хучилттай 60 км автозамыг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж, 2016 онд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөр бодит биеллээ оллоо.
Уг зам тавигдахаас өмнө Баян-Өлгийгөөс Улаанбаатар чиглэлд бартаатай шороон замаар 2-3 өдөр зорчдог байсан бол одоо саадгүй зорчих нөхцөл бүрдлээ.
Цаашид Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25 км автозам, Аймгийн төвийг тойрон гарах 19 км автозам болон 200 метр төмөр бетон гүүрийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барихаар ажиллаж байна.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 745,8 км автозам бүрэн ашиглалтад орсноор, Орос Хятад улс хооронд олон улсын тээврийн хэрэгсэл зорчиж, бүсийн хөгжилд томоохон түлхэц болох юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, дэд бүтэц, харилцаа холбоо, барилгын бүтээн байгуулалтын ажлууд Баян-Өлгий аймагт ид өрнөж байна.