Дэлхийн хамгийн том, электрон усан онгоц анхны аяллаа амжилттай хийлээ. 200 хүний багтаамжтай Ellen нэртэй усан онгоц Дани улсын урд байрлах хоёр арлын хооронд анхныхаа аяллыг хийсэн юм.
Нэг цагт 4.3 мВ хүчин чадлын цэнэглэгчээр ажиллах уг онгоц нь сүүлийн нэг жил 2 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 2.5 тонн тоосонцор, 1.4 тонн хүхрийн давхар исэл ялгарахаас сэргийлсэн юм. 2020 оноос Олон улсын тэнгисийн холбооноос 0.5 хувиас дээш агууламжтай хүхэр агуулсан усан онгоцыг ашиглахыг хориглоно. Одоогийн зөвшөөрөгдөх түвшин нь 3.5 хувь байгаа юм.