Сочид Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоганыг хүлээн авч хэлэлцээр хийсний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2015 оны сүүлчээр Оросын Су-24 онгоц сөнөөгдсөн эмгэнэлт хэрэг явдлаас хойш сахигдаж байсан худалдааны бүх хязгаарлалтыг цуцлахаар бид тохиролцлоо хэмээн мэдэгджээ.
Түүгээр ч зогсохгүй В.Путин бид хэлэлцээрээ хориг, хязгаарлалтууд үргэлж эдийн засгийг эвдэж, манай үйлдвэрлэгчдэд хор учруулдаг гэдэг асуудлаас эхлүүллээ. Тэрхүү хоригт дан ганц Туркийн улаан лооль ганцаараа хамрагдсан юм биш. Хязгаарлалтад өөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ багтсан байсан юм. Бид энэ бүх саадыг авахаар тохиролцлоо хэмээн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Эх сурвалж: © РИА Новости
М.ЭРДЭМ