Түүхэн чухал газар зүйн цэг болоход тун бага хугацаа үлдээд байгаа өмнөд Бавари мужийн Гадхайм гэх жижиг хотын нэгэн айл Европчуудын сонирхлыг татаж байна. Энэ айлын байшин Европын нэгдлийн төв цэг болох юм. Гэвч гэрийн эзэн Карлин Кесслер энэ чухал үйл явдал нь Их Британи холбоог орхиж байгаагаас үүдэлтэй тул харамсаж байна гэж ээ.
Их Британийг Европын холбооноос гарсны дараа “Европ ертөнцийн төв” нь Гадхайм гэх жижиг хот болох бөгөөд 2019 оны гуравдугаар сарын 29-нд албан ёсоор зарлагдах юм. Тус хотын хүн ам нь 89 мянга. Жижиг учраас хотын захирагч байхгүй.
Хорват Улс Европын холбооны гишүүн болсны дараа тус нэгдлийн төв цэг нь хөрш Вестернгрундад хот байсан бөгөөд тус хот руу жил бүр арваад мянган жуулчид очдог байв. Их Британи холбооноос гарсны дараа төв цэг нь Гадхайм хотод шилжих бөгөөд жуулчдын урсгал ийшээ чиглэх юм.
Эх сурвалж: World Big News @worldbignews24