Америкийн ардчилагч Хиллари Клинтон CNN телевизийн ярилцлагад орохдоо 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны гол буруутан нь Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Коми болон “оросын” WikiLeaks сайт хэмээн хэлсэн юм. Тэр мөн
— Миний сонгуулийн кампанит ажил сайн болж чадаагүй. Гэсэн ч би Жеймс Комийн захидал, “оросын” WikiLeaks сайтын ажилтнууд итгэлээ алдтал ялалтын төлөө явсан. Тэд надаас сонгогчдыг айлган холдуулсан. Ийм хутгалдааны “хангалтай, итгэлтэй” баримт надад бий хэмээн хэлсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг сайтад нь тохсон Хиллари Клинтоны мэдэгдэлд WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж тайлбар өгчээ. Үүндээ
—Та ялагдлынхаа бурууг “WikiLeaks”-д тохох ёсгүй. Учир нь бидний хөндсөн зүйлүүд нь зөвхөн таны өөрийн янз бүрийн асуудалд хэлсэн үг, баримталсан байр суурь чинь юм. Та үүнд өөрийгөө л буруутгах ёстой хэмээн Ассанж өөрийн “твиттерт” бичсэн байна.
You can’t blame WikiLeaks when what we leaked was your words and positions. Blame yourself.
Эх сурвалж: © РИА Новости
М.ЭРДЭС