Өнөөдөр зарим нэр бүхий цахим сайтад Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан ЭЦГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дуудсанаар очиж тайлбар, мэдүүлэг өгсөн мэт мэдээ, мэдээлэл түгээжээ.
Энэхүү мэдээлэл нь буруу, ташаа бөгөөд тийм зүйл огт болоогүй. Иргэд, олон нийтэд Монголбанкны удирдлагын болоод банк, санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг буруу ташаа байдлаар ойлгуулах гэсэн ор үндэсгүй мэдээнд төөрөлдөхгүй байхыг хүсье гэж Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.