Ш.ОЧ
С.Зориг агсны амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоох шүүх хурал Төв аймгийн шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учраас шүүх хурлын процесс, тэнд болж буй үйл явц мөн л нууцын зэрэглэлтэй. Хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч хүртэл дуугарах эрхгүй амаа үдүүлсэн байгаа.
Шүүх хуралдаан эхэлсэн цагаас нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ шүүх хуралд онцгой “анхаарал” тавьж, өөрийн биеэр оролцох хүсэлт хүртэл тавьсан. Гэвч шүүх бүрэлдэхүүнийг түүнийг нь зөвшөөрөөгүй. Тэгвэл өнөөдөр зарим хэвлэлд “Т.Чимгээгийн өмгөөлөг С.Оюунцэцэг нууцын зэрэглэлтэй шүүх хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой удаа дараа утсаар ярихыг оролдож, шүүгчээс сануулга авсан” талаар мэдээлэл гарах болов. Угтаа бол хэний ч өмгөөлөгч, шүүгч байсан нууцын зэрэглэлтэй, 20 жилийн дараа л ил болох шүүх хурлын талаар ам нээвэл, хуулийн хариуцлага тооцуулах, улсын нууц задруулсан хэрэгт орно. Гэтэл Т.Чимгээгийн өмгөөлөгч яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярихыг оролдов. Арай нууц хуралдааны мэдээлэл зарлахыг оролдсон юм биш байгаа гэх хардлагыг төрүүлэв.
Түүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүх хурал эхэлсэн өдрөөс л нууц хурал руу чих тавьж, өөрөө орохыг санаархах болов. Яг үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр Б.Хурцын болон шүүх хурлын талаар мэдээлэл, гүтгэлгийн ард, мөн шүүх хурлын үүдэндэх “үнэнч” жагсагч нарын ард хэн нэгэн байгаад тэр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд биш байгаа даа гэх хардлага сошиал орчинд түгж эхлэв.
1 comment
baga nasnii huuhdiig tamalj alsan asuudald yagaad sanaa tavidaggui huuli zuin ingej ulairaad bnaa