Казах курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд болж өндөрлөж байна. Манай улсад анх удаа зохион байгуулж байгаа уг тэмцээнд таван жингийн барилдаанд 11 орны 120 гаруй тамирчин оролцсон.
Казах курес бөхийн Ази тивийн Аваргын “Үнэмлэхүй жин”-д Монгол улсын харцага Доржийн Анар дархан мэхээ хийн түрүүлж ази тивийн аварга боллоо.
Дашрамд дурдахад: 2018 онд Казах курес бөхийн Азийн АШТ-нд Монгол тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан билээ.
1 comment
Амжилт удахгүй зааны цол тэмдэгээ авах хүн дээ. илүү их амжилт гаргахыг хүсье. луйварчингуудаас л хол явбал амжилтанд хүрнэ шүү. допингтой гахайч том гай болсон шүү. шударгаар бирилдаж байгаа олон залуусын боломжийг хулгайлсан даа.