Энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд допингийн шигжилгээнд бүдэрсэн байж болзошгүй байна. Учир нь баяр наадам зохион байгуулах комиссоос хоёр бөх А сорьцын шинжилгээнд бүдэрсэн гэх мэдээлэл хийсэн. Шөвгөрсөн 16 бөхийн 15 нь допинг илрээгүй гэсэн мэдээлэл хийгээд байсан юм.
Харин өчигдөр шинэхэн аварга Э.Оюунболд мэдэгдэл хийж, “Би допинг хэрэглээгүй, миний шээс солигдсон байна” гэсэн. Эндээс түүний шээснээс допинг илэрсэн нь тодорхой болж байгаа юм. Харин аварга Э.Оюунболдын шээс хаана, ямар учир солигдов, солигдох боломж бий юу гэх асуулт нээлттэй үлдэж байна.
Тэгвэл Э.Оюунболд аваргатай хамт шинжилгээ өгсөн бөхчүүд нэгдэж мэдээлэл хийх гэж байгаа гэх мэдээлэл байна. Тэд “шинжилгээ ямар журмаар авдаг, хэн хяналт тавьдаг, камерын бичлэгтэй эсэх, солигдох боломж байгаа эсэх” асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх ажээ.