АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Дэлхийн холын зайн гүйлтийн “Өөрийгөө ялах” тэмцээнд манай тамирчин тамирчин Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1,189.30 км гүйжээ.
Энэ сарын 17-27-ны өдрүүдэд зохион байгуулсан энэ тэмцээнд 24 орны 80 тамирчин өрсөлдсөн байна.
Б.Буджаргал тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож өмнөх амжилтаа ахиулсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Анх 2014 онд зургаан өдрийн гүйлтэд 485 км , 2015 онд 10 өдрийн гүйлтэд 785 км, 2016 онд 10 өдрийн гүйлтэд 967 км гүйж дөрөвдүгээр байр эзэлж байсан аж. Түүний амжилтын шалтгаан тасрах тактик байсан гэнэ.
Тэрбээр өдрийн 12:00 цагт эхэлсэн тэмцээнд өдөржин гүйж, шөнийн 00:00 цагт нэгдүгээр байранд орж иржээ. Дараа нь хэсэг тасарч 28 км-ээр түрүүлсээр өдөр болгон энэ амжилтаа алдахгүй явсаар аварга болсон аж. Хамгийн чухал нь өмнөх туршлага дээрээ үндэслэн бэлтгэлээ маш сайн базаасан байна.