УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалд хүүхдийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнд өндөр шалгуур тавихаар болж 0-3 хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжив. Харин 0-6 насны хүүхдээ эх нь хөхүүлэх боломжгүй, эхийн сүүгээр хооллох боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүнийг хэрэглээд явахаар хуулийн төсөлд тусгажээ.