ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Баян-Өлгий аймгаас олдсон XIII-XVII зууны үед хамаарах эртний хүний шарилыг судалж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус аймгийн Алтанцөгц сумын II багийн нутаг “Хагт уул”-ын хөндийгөөс эртний хүний шарил олджээ.Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин, эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Батдалай нар арванхоёрдугаар сарын 22-26-нд хадны оршуулгад малтлага явуулсан аж.
Оршуулганаас ухмал модон австай эрэгтэй хүний хатмал шарил, нум сум, зэр зэвсгийн зүйлс, эмээл гарсан байна. Олдворыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж байгаа аж.