Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Чойжилсүрэн: Өмнөговьд олон уурхай байгаа, миний нэр холбогдсон уурхай л асуудал болоод байгаад гайхаж байна – updown.mn

Б.Чойжилсүрэн: Өмнөговьд олон уурхай байгаа, миний нэр холбогдсон уурхай л асуудал болоод байгаад гайхаж байна

Сауд гоби коэл транс компанид олгосон Тост тосон бумбын нуруунд олборлолт явуулах лицензийг цуцалсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр 100 хувь өөрийнх нь мэдэлд байсан уурхайгаа 2016 онд зарсан бөгөөд худалдан авсан хүмүүсээс мөнгөө гүйцэт аваагүй байгаа аж. 2010 оны сүүлчээр Б.Чойжилсүрэн гишүүн худалдаж авсанаас өнөөдрийг хүртэл тус уурхайд нийт 130 тэрбум орчим төгрөгийн зардал гаргаад байжээ. Харин УИХ-ын Б.Чойжилсүрэнгийн уурхай гэдэг утгаар улстөржүүлж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ “Миний оронд гадаадын өөр компани юм уу эсвэл өөр улс төрч байсан бол оролдохгүй байсан байх. Асуудал нь надад байгаа юм. Надтай холбож л асуудал болгож байна. Тост тосон бумбын уурхайгаас өмнө 9 уурхай байгаа. Дараа нь нэмж 5 уурхайн зөвшөөрөл өгсөн байна лээ. Зөвхөн миний нэр холбогдсон уурхай л их асуудал болоод байгаад гайхаж байна” гэсэн юм.

Түүний хувьд компаниа шилжүүлж өгсөн залуучуудтайгаа ойрын хугацаанд уулзана гэсэн бөгөөд тэднийг хэлмэгдлээ гэж үзэж байгаа юм байна. Мөн тэрээр хууль зүйн хувьд эзэмшигч байсан гэдэг утгаараа хариуцлага хүлээх нөхцөл байдалд байна. Ёс зүйн хувьд худалдан авсан хүмүүст хүнд цохилт боллоо гэлээ.

4 thoughts on “Б.Чойжилсүрэн: Өмнөговьд олон уурхай байгаа, миний нэр холбогдсон уурхай л асуудал болоод байгаад гайхаж байна

  1. Нэргүй 2019-08-15 13:19 at 13:19

    Хулгайч авилгач худалч дээрэмчин зальжин нөхөр яана да яана

    Хариулах
  2. Зочин 2019-08-15 16:15 at 16:15

    ГАЙХААД БАЙХ ЮУ БАЙХАВ, ЧИНИЙ НЭР ХОЛБОГДСОН БҮХЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРСЭН БАЙДАГ.

    Хариулах
  3. Нэргүй 2019-08-16 13:57 at 13:57

    Чиний хийсэн болгон хулгай дээрэм рекет хүний амьтай холбоотой бхад нэр чинь холбогдохгүй өөр юугаа холбуулах гээв шуналын хар хүүдий ичээсэй билээ. Увсруу нь цөлаөд уб т оруулмааргүй хэдэн нөхөд бнаа нямдорж энэ нтр ккк

    Хариулах
  4. болд 2019-08-17 23:37 at 23:37

    Асуудал нь Лхагвасүмбэрэлд байгаа байхаа!

    Хариулах

болд-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн