Таны өдөр тутамд хэрэглэдэг саван ямар ач тустай байдаг, түүнчлэн таны арьсанд ямар саван тохирох вэ гэдгийг мэдэх үү? Тэгвэл энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллага Хэрэглэгчийн хөтөч номноос эшлэн хүргэжээ.
Кремтэй саван: Үлэмж хэмжээний чийгшүүлэгч бодис агуулсан ийм төрлийн савангаар угаахад арьс хуурайшихгүй, эмзэг арьсанд тохирно.
Шингэн саван: Шингэн саванд чийгшүүлэгч элемент их байдаг. Шингэн саван нь тайвшруулах элементтэй байдаг тул эмзэг, улаайлт өгдөг арьсанд тохиромжтой.
Шүлттэй саван: Энэ төрлийн саванг тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Шүлт нь тослогийг багасгаж, нүх сүвийг агшаах, үрэвсэх явцыг зогсоодог байна. Мөн энэ төрлийн саван нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.
Цайруулах үйлчилгээтэй саван: Ийм төрлийн саванд цайруулах гэхээсээ илүү чийгшүүлэгч бодис давамгайлсан байна. Тиймээс энэ төрлийн саван арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Харин Бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар удаан хугацаанд угаах хэрэггүй гэж зөвлөж байна.