Сүүлийн үед сармис улам л алдартай болж байна. Эрдэмтэд сармисны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг судалж тогтоосонтой холбоотой юм. Сармис нь үнэхээр олон хүний өвчнийг анагааж байна, тэр дундаа цусны даралтыг тогтворжуулах ажээ.
Сармис нь мөн муу холестерины хэмжээг бууруулах үйлчилгээ үзүүлнэ, зүрх-судасны хэвийн үйл ажиллагааг хангах, хорт хавдрыг эмчлэхэд үр дүнтэй гэж үзэх болжээ. Сармис нь аллицин гэх бодисоороо алдартай. Онцгой үнэр нь судасны хананд хуримтлагдах өөх тосны хэмжээг багасгахад нөлөөлнө. Аллицин нь судас нарийсах, цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлнэ.
Тийм ч учраас та бүхэндээ зүрх болон судасны эрүүл мэндийг хангах байгалийн цэвэр гаралтай жорыг санал болгож байна. Сармисыг аль болох цэврээр нь өндөр хэмд болголгүйгээр хэрэглэвэл илүү үр дүнтэй. Сармисыг нухаж эсвэл хэрчихэд аллицин бодисоо гээдэг тул үр нөлөө нь багасна. Сармисны бэлдмэлүүд ч байдаг: экстракт, нунтаг, шахмал зэрэг. Хэдэн сармис хэрэглэх ёстой вэ?
Хэрвээ өндөр цусны даралтыг тогтворжуулахыг зорьж байгаа бол өдөрт 1 грамм сармис идэхийг зөвлөж байна. Хэрвээ цусны даралт тогтворжуулах эм хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөнө. Эмч таны ууж байгаа эмийн үйлчилгээнээс хамааруулж өдөрт идэх сармисны хэмжээг тодорхойлж өгөх болов уу. Зөвхөн сармисаар цусны даралт тогтворжуулах боломжгүйг та анхаарах хэрэгтэй.
Хэрвээ зөвхөн сармисаар цусны даралтаа тогтворжуулна гэвэл өдөрт 30 хумс идэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ сармисны гаж үнэрээс айдаггүй бол түүхийгээр нь хэрэглээрэй. Үнэрийг нь тэвчдэггүй бол шахмал хэлбэрээр гаргасан сармис хэрэглэж болно.
Анхаар! Сармис хэрэглэхээсээ өмнө заавал эмчтэйгээ зөвлөнө. Магадгүй таны хэрэглэж байгаа эмтэй харшилж болох талтай учраас анхаарал болгоомжтой хандана уу.