2026 оны аравдугаар сард инфляц 13.4 хувиар өсөж энэ оны өндөр түвшинд хүрлээ

2026 оны аравдугаар сард инфляц улсын хэмжээнд 13.4 хувьтай гарч, энэ оны хамгийн өндөр түвшинд хүрлээ гэж Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. 2025 оны аравдугаар сард инфляц 9.2 хувьтай байсан бол 2026 оны мөн сард 4.2 нэгж хувиар өссөн нь өсөлтийн хурд нэмэгдсэнийг илэрхийлж байна. Энэ оны долоодугаар сард инфляц 13 хувьтай байжээ.
Инфляцыг вууруулахад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 16.0 хувиар буюу 2.1 нэгж хувиар, мах болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 32.8 хувиар буюу 4.4 нэгж хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.
Инфляцын 13.4 хувийн өсөлтийн 40.1 хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ эзэлж, тээврийн үйлчилгээний бүлэг 21.1 хувиар, боловсролын үйлчилгээний бүлэг 8.7 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн сарын өсөлтөд тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Инфляцын 36.6 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсад нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтаасан бөгөөд үүнээс 55.3 хувийг импортын бараа эзэлж байна.
Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 44.4 хувиар өссөн ба үхрийн махны үнэ 46.2 хувь, хонь, ямааны махны үнэ 55.2 хувиар тус тус нэмэгдсэн нь инфляцад нөлөөлжээ.
Талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өссөн ба гурил болон төстэй бүтээгдэхүүний үнэ 12.7 хувиар, гоймонгийн үнэ 26.3 хувиар нэмэгдсэн байна.
