Олон нийтийн сүлжээгээр бусдыг залилсан хэрэг сүүлийн үед нэмэгдэх болсон. Тэгвэл долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад ханджээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газар шалгалт явуулж, 19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Тиймээс иргэд,
-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.
-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг зөвлөж байна.