Дэлхийд“Америк шинэ зэвсэг бүтээвэл бид ч адилхан хариу барина”2019-08-08 10:231min АНУ энэ сарын 2-ны өдөр 1987 онд ОХУ-тай байгуулж байсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарсан билээ. Гэрээнээс гарах болсон шалтгаанаа Оросын тал гэрээг зөрчсөн гэж тайлбарласан ч ОХУ үүнийг эрс няцааж буй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт мэдэгдэл хийж, “Хэрэв АНУ шинэ төрлийн ойрын болон дунд зайн тусгалтай пуужин хөгжүүлвэл ОХУ ч мөн адилхан зэвсэг хийнэ” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр улсынхаа Батлан хамгаалах, Гадаад хэргийн яам болон SVR буюу Гадаад тагнуулын албандаа АНУ-ын алхам бүрийг нүд салгалгүй ажиглаж, дээрх гэрээгээр хориглосон пуужин хөгжүүлж байгаа эсэхийг нь тандахыг тушаасан байна. Эх сурвалж: HURRY YET DAILY NEWS 0 😡 0 🥰 0 😂 0 👍 0 ❤️ 0 😢 0 😮
АНУ энэ сарын 2-ны өдөр 1987 онд ОХУ-тай байгуулж байсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарсан билээ. Гэрээнээс гарах болсон шалтгаанаа Оросын тал гэрээг зөрчсөн гэж тайлбарласан ч ОХУ үүнийг эрс няцааж буй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт мэдэгдэл хийж, “Хэрэв АНУ шинэ төрлийн ойрын болон дунд зайн тусгалтай пуужин хөгжүүлвэл ОХУ ч мөн адилхан зэвсэг хийнэ” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр улсынхаа Батлан хамгаалах, Гадаад хэргийн яам болон SVR буюу Гадаад тагнуулын албандаа АНУ-ын алхам бүрийг нүд салгалгүй ажиглаж, дээрх гэрээгээр хориглосон пуужин хөгжүүлж байгаа эсэхийг нь тандахыг тушаасан байна. Эх сурвалж: HURRY YET DAILY NEWS