АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр /2019.08.08/-өөс эхэлнэ. Тэрбээр өчигдөр орой Монгол Улсад газардсан бөгөөд тэрхүү бичлэгээ өөрийн твиттер хуудастаа оруулжээ. Жиргээндээ, “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” гэжээ
Пентагоны тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа тэрээр анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн таван орноор хийж байгаа юм. Ноён Эспер эхлээд Австралид айлчилсан бол дараа нь Шинэ Зеланд, Япон улсуудад дараалан зочилжээ. Маргааш тэр Өмнөд Солонгост айлчилснаар энэ удаагийн аялалаа өндөрлөх юм.