АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орос, Украины сөргөлдөөн удахгүй дуусна гэж мэдэгдэв
2026-10-07 12:001min

Доналд Трамп Орос, Украины сөргөлдөөний төгсгөл ойрхон байгааг мэдэгдэж, Владимир Путинтай удахгүй утсаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орос, Украины хооронд үргэлжилж буй сөргөлдөөний төгсгөл ойрхон байгааг мэдэгджээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын хугацаанд утсаар ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Трамп 10 дугаар сарын 06-ны үдэш Мэриленд мужид үг хэлэх үеэрээ сөргөлдөөн удахгүй дуусах боломжтойг онцолсон бөгөөд үр дүнгийн талаар 10 дугаар сарын 07-ны дотор мэдээлэл өгөх магадлалтайг дурджээ.
Мөн 09 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын тусгай төлөөлөгчид Москвад айлчилсны дараа Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярилцаж байсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хоёр удирдагч Анкориж хотод биечлэн уулзсан байна.
