Ахмад настнуудын суурь тэтгэвэр ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 11 дүгээр сараас нэмэгдэнэ

2026-10-07 13:001min
20261007-130031-file.jpeg
2023 оны 11 дүгээр сараас эхлэн ахмадуудын суурь тэтгэвэр 769 мянгаас 1.1 сая орчим төгрөг болж нэмэгдэх бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 2026 оны 11 сараас нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн ахмад настнуудын суурь тэтгэвэр нэмэгдэхээр боллоо. Улсын хэмжээнд одоогоор 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд 1.1 сая орчим төгрөгийн тэтгэвэр авахаар тооцогдсон байна.

Гэр бүл, хүүхэд, хөгжил нийтийн хангамжийн сайд Т.Аубакир хэлэхдээ, “2023 оны 11 дүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэх бөгөөд 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс итгэлцүүр тооцоогоор болон инфляцтай уялдуулан тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ” гэж мэдэгдэв.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр өмнө нь 478,000 төгрөг байсан бол 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж амьжиргааны доод төвшинд хүргэжээ.

Нийгмийн халамжийн бусад төрлийн тэтгэврийг ч мөн нэмэгдүүлж, ахмад настан, тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд болон өрх толгойлсон эцэг, эхэд олгох 432,000 төгрөгийн тэтгэврийг 168,000 төгрөгөөр нэмэгдүүлэн амьжиргааны доод төвшинд хүргэлээ.

Хүүхдийн тэтгэмжийн хувьд байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж 600,000 төгрөг болгосон байна.

Асаргааны тэтгэмжийг 330,000 төгрөгөөс 40,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба 2027 оны төсвийн төсөлд уг тэтгэмжийг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.