2024 оны эхний наймдугаар сард мал хулгайлах гэмт хэрэг 69.7 хувиар өсжээ

2024 оны эхний наймдугаар сарын байдлаар Монгол улсад 589 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 242 нэгж буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргээс 300 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар илрүүлэлт 51.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар нэмэгджээ.
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч байна. Үүнд гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын шинэ цэгүүд байгуулах, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэх орно.
Илрүүлсэн онцлох хэрэгт Хэнтий аймагт 3 иргэн тээврийн хэрэгсэл ашиглан 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлж, нийт 180,530,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг багтаж байна.
Мөн Төв аймагт 29 тооны эр ямааг хулгайлан өөрийн өвөлжөөндөө нууж, porter маркийн машинаар ачиж явсныг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид ихэвчлэн 18-55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд бүлэглэн үйлдэж, бэлчээрээс малыг тууж, тээврийн хэрэгсэлд ачих эсвэл бэлчээрт нь ноцолдог арга хэрэглэдэг байна.
Иргэд малаа байнга хариулгатай байлгаж, эзэнгүй орхихгүй байх, гэмт хэрэг үйлдэхээр завдсан эсвэл үйлдсэн тухай мэдээ мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн 102 тусгай дугаар болон ойрхоны цагдаагийн газарт мэдэгдэж ажиллахыг зөвлөж байна.
