Х:17 чиглэлийн автобус Цонжин болдог орчимд зогсох шинэ тэмдэг, тэмдэглэгээтэй боллоо

2026-09-23 19:00
20260923-190029-file.jpeg
Нийслэлд Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоож, зорчих боломжийг нэмэгдүүлжээ. Үйл ажиллагаа энэ сарын 26-наас эхэлнэ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Х:17 “Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур” чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох зориулалтын тэмдэг болон тэмдэглэгээг байршуулсан байна.

Энэхүү өөрчлөлтөөс хойш гадаад, дотоодын иргэд, жуулчид “Тэнгэр плаза”-гаас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болжээ.

Х:17 чиглэлийн автобусны маршрутыг 2024 оны энэ сарын 26-наас эхлэн хэрэгжүүлнэ. Том хүн 10,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгийн үнэтэйгээр аялалаа үйлдэж болох юм.

Мөн албаныхан ирэх жил автобусны буудлуудын байгууламжийг бий болгох ажлыг төлөвлөж байгаагаа мэдээллэв.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих