Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцлэх үүрэг өглөө

2026-09-23 16:001min
20260923-160056-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөлж, салбараа цэгцлэх үүрэг өгчээ. Тэрбээр дотоод аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зэргийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнг салбараа цэгцэлж, цэвэрлэх үүрэг даалгавар өглөө. Тэрбээр нэр бүхий албан тушаалтнуудыг өнөөдрийн дотор чөлөөлөх, мөн сүүлийн хоёр хоногт томилогдсон бүх албан тушаалтнуудыг огцруулахыг даалгав.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу дотоод аюулгүй байдалд анхаарал хандуулах, ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албанд мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагчдыг томилж, Хууль зүй, дотоод хэргийн яамны хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатайг онцлов.

Мөн орон сууцны залилангийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө хураах хуулийн төсөл боловсруулж оруулж ирэх, цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг баталгаажуулах хэрэгцээг тэмдэглэв. Аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал гаргаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг мөн үүрэг болголоо.

Иргэдэд торгууль тавих, цагдах үйлдэлтэй төрийн албан хаагчдыг шат шатны байгууллагад хариуцлагын арга хэмжээ авахыг даалгаж, салбарын системийн бүхэлд нь цэгцлэх, цэвэрлэгээ хийж цогцоор нь харж ажиллах шаардлагатайг онцолсон юм.