Эхийн зээлийн төлөлтийг 3 нас хүртэл хойшлуулах нийтийн өргөдөл өргөн барих санал гарав

2026-08-31 22:001min
20260831-220034-file.jpeg
О.Энхболор хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа ээжүүдийн банк ба банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхдийн 3 нас хүртэл хугацаагаар хойшлуулах эсвэл зөвхөн хүү нь төлөх нөхцөлийг бий болгох нийтийн өргөдөл санаачилжээ.

О.Энхболор хүүхдээ төрүүлсэн эхүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхэд нь 3 нас хүртэл хойшлуулах буюу зөвхөн хүүг төлөх нөхцөлөөр сунгах боломжийг бүрдүүлэх талаар нийтийн өргөдөл санаачилжээ.

Уг өргөдөл 100 мянган гарын үсэг цуглаараа хүлээн авах бөгөөд үүний дараа холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм.

Өргөдөл санаачлагч энэ үйл ажиллагааны үндэслэлийг хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжүүдийн хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлөгдөх, үр хүүхдээ тайван өсгөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино гэж тайлбарласан байна.

Тэрбээр “Монгол улсад банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээл авсан хүн ховор биш. Жирэмсэн эхчүүд декретийн амралтаараа орлогогүй болох үедээ зээлийн төлөлтөө хийхэд хүндрэлтэй болдог. Ийм үед зээл хоцрох болон дарамтлах байдал үүсдэг бөгөөд энэ нь хүүхдээ өсгөх, амьдралын хэрэгцээг хангахад хүндрэл үүсгэж, эрт ажилдаа орох шалтгаан болдог. Үүний улмаас хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах эрсдэлтэй. Зээлийн бодлогыг уян хатан болгож, төрөлт нэмэгдэж нярай болон бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүн амын нийгмийн стрессийг багасгах боломжтой” хэмээн хэлжээ.

Мөн төрсөн эхийн тэтгэмжийг 500,000 төгрөг болгох төсөв одоогоор байхгүй учраас энэхүү зээлийн хүндрэл багасгах арга хэмжээг хүн амаа дэмжих нэг хэлбэр гэж үзэж байна гэж дурдсан байна.