Дархан-Уулд төрийн албан хаагчдад хүүхдээ сургуульд хүргэхэд чөлөө олгоно
2026-08-31 20:001min

Дархан-Уул аймагт төрийн албан хаагчдад хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авахад нийт нэг цагийн чөлөө олгодог бөгөөд есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлтэд оролцох цалинтай чөлөө олгоно.
Дархан-Уул аймагт төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад зориулан өглөө, орой тус бүр 30 минут, нийт нэг цагийн чөлөө олгодог байна.
Мөн есдүгээр сарын 1-ний өдөр шаардлагатай тохиолдолд эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох цалинтай чөлөө олгох зохицуулалтыг хэрэгжүүлдэг.
Энэхүү журам Дархан-Уул аймагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж байгаа аж.
