COP17 хурлын оролцогчид Чингис хаан музейг үнэ төлбөргүй үзнэ

2026-08-24 13:001min
20260824-130054-file.jpeg
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хуралд оролцогчид Чингис хаан үндэсний музейг үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үзэх боломжтой болсон байна.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид Чингис хаан үндэсний музейг хурлын үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үзэх боломжтой болсон байна. Энэ арга хэмжээ нь оролцогчдод Монголын түүх, соёлын өвтэй танилцах, мөн нүүдэлчин ард түмний байгальтайгаа зохицон оршиж ирсэн уламжлал, үнэт өв соёлыг мэдрэх боломжийг олгоно. Чингис хаан үндэсний музей нь 2022 оны аравдугаар сарын 11-нд нээлтээ хийж олон нийтэд үйлчилж эхэлсэн бөгөөд 13 мянган үзмэртэй, байнгын болон түр үзэсгэлэнгийн найм, хүндэтгэлийн хоёр танхимтай юм.